Нийслэлд нийлүүлэгдэж байгаа мал амьтны гаралтай бүтээгдэхүүний чанарыг шалгана

Zuv.mn
10 цаг 5 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мал, амьтны гаралтай чанар, аюулгүй байдалд хамтарсан үзлэг, хяналт шалгалт хийж, зөвлөмж өгөхөөр болжээ.

Энэхүү ажлыг МУ-ын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораториортой хамтран хийх аж. 

Шалгалтыг өнөөдөр Баянзүрх захаас эхлүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна