Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт өчигдөр цахилгаан шат гацаж, дотор нь хоёр хүүхэд гарах боломжгүй болсон тохиолдол гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 18:21 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход А /13 настай, эмэгтэй/, Н /14 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, иргэн А-д хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна