Улаанбаатар хотоос Өвөрхангайн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 30 км-т орших Тээлийн-Ам хэмээх газарт замын зорчих хэсгийн хажуу тал руу унасан гэх дуудлага өчигдөр 16:40 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид очсон байна. Ингэхэд иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байжээ. Иймд чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна