Л.Мөнхбаясгалан: Утааны хяналтын сонсголыг даргалах саналаа гаргаж байна

Б.Мөнхболд
2024/12/13

Утааны сонсгол хийхийг шаардаж,  70 гаруй мянган иргэн саналаа ирүүлснээр сонсгол хийхээр болсон билээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мөнхбаясгалан "Утааны болон төсвийн хяналтын сонсгол хийх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даалгасан. Тэгэхээр одоо нийтийн ерөнхий сонсгол уу, эсвэл төсвийн хяналтын сонсгол хийх үү гэдгээ манай байнгын хороо шийдвэрлэнэ гэсэн үг.

Би энэ байнгын хороонд ажилладаг. Бас сэтгүүлчээр ажиллаж байхдаа утааны хөр хөнөөлийн талаар, утаа дагасан бизнесийн талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж байсан учраас энэ сонсголыг даргалмаар байна. Энэ саналаа байнгын хорооны хурлын үеэр илэрхийлж санал хураалгах болно. Тиймээс олон нийтийн дэмжлэг хүсч байна. Ашиг сонирхолын зөрчилгүй ажиллаж зүгээр нэг сонсгол хийгээд өнгөрдөггүй хариуцлага тооцдог болгомоор байна.

Бас утааны улмаас нас барсан 7000 гаруй иргэнийхээ амь насыг, одоо утаанд хордсоор байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн нөхөн төлбөрийн асуудлыг нэхэн гаргаж тавьмаар байна. Та бүхнийг дэмжээсэй гэж хүсч байна" гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.221
    2024/12/14

    Хотруу түүнүүрс оруулахгүй, хяналт шалгалт өндөр түвшинд байХАД УТАА БАГАССАН. оДОО ХЯНАЛТ БАхгү БОЛСОН. шАХМАЛ ТҮЛШНИЙ ОРЦ НАЙРЛАГАД ТАЬВДАГ ХЯНАЛТ БАЙгаа ч юм уу үгүүй л байх. Ийм байхад утаа багасахгүйээ. Залуу ерөнхий сайдад аргагүЙ Л ЗАНГАРАГА ДУТААД БАЙНАДАА.

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/12/14

    ARDIIN NAMIIN HULGAICH NARAAR DARGALUULJ HERHEVCH BOLOHGUI HURELSUGDEE SUSARDAAD YU CH BISH BOLGONO SHUU . ENE HARIN ZUV SANAL BNA

    Хариулах
  • 103.168.34.103
    2024/12/13

    hen ch dargalsan bhd ene uvul utaa ugaar uurchiluduhgui heveeree l bh bolno , harin tsuuhun l huniig horoogiin toosond alhah erhiig hyzgaarlai gej zalbirhaas uur arga algaa !

    Хариулах