Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна.
Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, граж 2 шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллажээ.
Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна