“Элэгний” Ж.Хатанбаатар хүү Х.Гүрбазарынхаа хамт Нийслэлийн өмчийн 8 объект, 10 га газрыг өгөхгүй хэмээн үймээн дэгдээжээ

Zuv.mn
22 цаг 58 минутын өмнө

Иргэн Ж.Хатанбаатар нь 2008 онд нийслэлийн харьяа Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг менежментийн хувьчлалаар авч, 2021 он хүртэлх хугацаанд улс, нийслэлийн төсвөөс 7 тэрбум гаруй төгрөгийн татаас авчээ. 

Тус төвийн харъяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг 8 объект байдаг бөгөөд менежментийн хувьчлал үр дүнгүй байгаа тул нийслэлийн үе үеийн удирдлага иргэн Ж.Хатанбаатараас объектуудаа буцааж авахаар маргаан үүсгэж байсан юм.

Өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж, менежментийн хувьчлал нэрийн дор хувьдаа завшихыг зөвшөөрөхгүй, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг болгоно гэж мэдэгдэж байв. Үүний дагуу НЭМГ-аас Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нараас объектыг суллахыг 10 гаруй удаа дараа шаардсан байна. Гэвч Ж.Хатанбаатар, Х.Гүрбазар нар нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гэрчилгээ, тамгыг авч зугатсан бөгөөд өнөөдөр эмнэлгийн ажилчдаа турхирч, Нийслэлийн өмчийн объектыг суллахгүй хэмээн маргаан дэгдээжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.84
    3 цагийн өмнө

    хөөж явуулаач дээ ямар арчаагүй төр вэ

    Хариулах
  • 124.158.108.148
    5 цагийн өмнө

    төр төмөр нүүрээ харуулж ард түмний хөрөнгийг хурааж авах хэрэгтэй

    Хариулах
  • 38.150.99.10
    9 цагийн өмнө

    Хатанбаатар хуурамч маарамба

    Хариулах
  • 122.201.31.248
    9 цагийн өмнө

    Оймсны рекламанд тоглуулчихаа даварцан байнашт энэ Хатанбаатар гэдэг бысда даварцан гар юмаа допингоор хүртэл оролдоно бүгдийг нь авна за гөлөг минь чи миний сайхан төрийг сөрдөг хэн бэ?

    Хариулах