"Жагсаал санхүүжүүлсэн" гэгдсэн иргэн Р.Саруул мэдэгдэл гаргажээ

Zuv.mn
20 цаг 16 минутын өмнө

Төв талбайд өдөр бүр 11.00-17.00 цагийн хооронд болж буй иргэдийн жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, түүний дүү Р.Саруун нар санхүүжүүлсэн гэсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайд хийсэн билээ. 

Улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Р.Чингис хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын мэдэгдэлд нэр дурдагдсан иргэн Р.Саруул мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг хүргэж байна.

"НЯЦААЛТ-МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс яг 7 хоногийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа,

"...Дотоодын цэргийн командлагч (угтаа бол штабын дарга) Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалтай холбоотой асуудлыг санхүүжүүлж байгаа..." гэж ИЛТЭД ХУДАЛ мэдээллээр нийтэд сөрөг ойлголт төрүүлэн ТӨР, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ үйлдэл хийсэн мэтээр ойлгуулж миний ахын болон миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргалаа!

Манай гэр бүл үе удам дамжин хууль сахиулах байгууллагын тусгай мэргэжил эзэмшиж, тангараг өргөн алба хааж байсны хувьд Эх орон, төр, ард түмнийхээ эсрэг гадаадаас санхүүжилт авч жагсаал цуглаан санхүүжүүлүүлэх нь бүү хэл ТИЙМ ӨЧҮҮХЭН НЭГЭН БОДОЛ ч ТЭЭХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар хэлье!

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг хангах бүрэн эрх, чиг үүргийг хуулиар хүлээсэн Засгийн газрыг удирддаг Ерөнхий сайдын энэхүү дэндүү хариуцлагагүй худал мэдэгдэл нь ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДАЖ БУЙ ОВИЛГОГҮЙ ҮЙЛДЭЛ агаад үүнтэй холбоотой асуудлаар хууль-шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө цэвэрлэн сэргээлгэхийг үүгээр мэдэгдье!

Монгол Улсын иргэн Р.САРУУЛ" гэсэн байна.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.122.205
    29 минутын өмнө

    Харин ч энэ удаагийн жагсаалд оролцогчдыг нийтээр нь цэвэрлэсэн бол нийгэм цэвэрхэн болмоор адын бодол төрсөн шүү. Зорилго зорилт, гарц шийдэл байхгүй, толгойлогч, удирдагчгүй энэ мэтийн идэр есийн хүйтэнд болдог хуурмаг жагсаалаас хүүхэд багачуул минь холхон явсан дээр. Улс төрчдийн боловсрол улам бүр нимгэрч байгаа нь хутгаж буй жагсаал цуглуунаас нь харагдах болж

    Хариулах
  • 124.158.122.205
    33 минутын өмнө

    Жагсаал цуглаанд оролцогчдыг харлаа. Тэгшхэн хамартай хүн нэгч алга. Ядарсан зүдэрсэн гэхээс илүүтэй гэр бүр, эргэн тойрноо ядрааж зүдрээдэг байрын аврагууд цугларчээ. Дунд нь ганц нэг учраа олоогүй өвөө, эмээ нар хүүхдүүх харагдаж байна. Эдгээр улсын хэнд нь итгэхэд хэцүү. Бүр боломжгүй гэхэд болно. Р.Саруулыг цагдаа тагнуулын сургууль төгссөн, хар тамхи хэрэглэгч, танхай балмад гэдгээр нь иргэд мэдэх юм билээ, гэвч баталгаа байхгүй болохоор хэлсдүүлэх вий. Ерөнхий сайдын талд байгаа юм биш таарсан л таар шуудайнууд гэх гэсэн юм.

    Хариулах
  • 66.181.186.98
    15 цагийн өмнө

    Ер нь хэн үнэн худал яриж байгааг иргэд мэдэхгүй шдээ

    Хариулах
  • 202.55.188.37
    15 цагийн өмнө

    Өөрийнхөө хашиж байгаа албаны өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж монгол улсын иргэд рүү дайрч давшилан элдэвээр хэлж гүтгэн доромжилсон оюунэрдэниг шүүхэд өгч алдагдсан нэр төрөө сэргээлэх ёстой. Үүнийг мөнгөөр үнэлэхэд хэцүү боловч нэр хугарахаар яс хугар гэж өвгөдийн ёсыг нилээн өндөр хэдэн тэрбум төгрөг нэхэх ёстой. Хавьтсан ойртсоноо хардан дайрч доромжилж явдагаа зогсоох ёстой оюунэрдэнэ Одоо нэгэнт нэр алдар нь буурсан ард иргэд итгэл алдарман иул хурдан огцор??!!!!!!

    Хариулах
  • 59.153.114.75
    16 цагийн өмнө

    Оюунэрдэнэ сандал ширээгээ алдана гэхээс сүнсээ зайлтал айх юм хааны алба халаатай эзны алба ээлжтэй гэдэгсэн яагаад ухаан алдталаа айдаг юм бол

    Хариулах
  • 66.181.181.71
    16 цагийн өмнө

    Е сайдыг шүүхэд өг худлаа ярисан бол хариуцлага тооцох хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.189.83
    16 цагийн өмнө

    Ор үндэсгүй хүн гүтгэх хүн ч биш дээ. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу л ярьж хэлсэн байж таараа. Эдний шүүхэд хандана гэж юү байхав дээ.

    Хариулах
    • 66.181.179.143
      16 цагийн өмнө

      Тийм дэн

  • 202.131.248.206
    17 цагийн өмнө

    ЕС гуай урдааас нь дуу гаргаж чадахгүй юу?

    Хариулах
  • 202.126.88.135
    17 цагийн өмнө

    Хүний амаар ярьдаггүй бгаа шүү мэдээлэл эх үүсвэр бгаа

    Хариулах
  • 103.57.93.84
    17 цагийн өмнө

    ерөнхий сайд ор үндэсгүй үг хэлэхгүй дээ тагнуулын газрын мэдээллээр л ярьсан даа шүүхээр яв үнэн эсэхээ тодруул худлаа бол уучлал гуйх биз дээ боловсролтой хүмүүс байна дааа

    Хариулах
    • 139.5.219.26
      17 цагийн өмнө

      Рэнцэндорж гуай дажгүй мужик би жириин л жолооч хамт загасанд хүртэл яавж блаа хүүхдүүд нь арай ч тиим юм хиих гүй байлгүй дээ өвгөн би итгэхгүй л бна

  • 202.126.88.209
    18 цагийн өмнө

    Нэр төртэй л хүн шүүхэд ханддаг юм шүү дээ!!!!

    Хариулах
  • 66.181.181.185
    18 цагийн өмнө

    Үнэн шүү

    Хариулах
  • 202.9.40.226
    18 цагийн өмнө

    "Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй" гэдэг

    Хариулах