Хуульзүйн сайд О.Алтангэрэл өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ЦЕГ-аас жагсаал цуглаантай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө тус жагсаалын үеэр үйлдэгдсэн байж болзошгүй гэмт хэргүүд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар дурдсан билээ.
Тэгвэл ЦЕГ-аас энэ сэдвээр мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай тус албан бичгийн бүртгэж авсан мэдээллийг хариу хүргүүлсэн байна. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан.
Үүнээс хойш Цагдаагийн байгууллагад жагсаал, цуглаантай холбоотой 13 зөрчил, гэмтлийн шинжтэй дуудлага бүртгэгдээд байна.
Зөрчил, гэмт үйлдлийг ангилбал
-Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах,
-Хүний биед халдах,
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зөрчил бүртгэгджээ.
Мөн төрийн тусгай албан хаагчийн савхан яс хугарсан, цагдаагийн албан хаагчийг шатнаас түлхэж унагаасан зэрэг хэргийг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна