Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаалыг санаачилсан Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацралын биед хэсэг иргэд халдаж байгаа бичлэг цахим орчинд тарсан. Хохирогч өөрөө энэ асуудлаар хуулийн байгууллагад хүсэлт гомдол гаргаагүй. Гэхдээ дараа нь "Цагдаа дуудсан ч ирээгүй" гэж хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэгвэл энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээллийнхээ үеэр энэ талаар "Цахим орчинд түгээгдсэн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагаас шалгадаг. Иргэн Б.Цацралын биед халдсан нэр бүхий иргэдийг олж тогтоосон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна