З.Төмөртөмөө: 0 градусыг үйлчилгээний соёлд хэвшүүлнэ

Zuv.mn
5 цаг 14 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч З.Төмөртөмөө 0 градустай согтууруулах ундааг үйлчилгээний соёлд нэвтрүүлэх төсөл санаачилсан талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

Тэрбээр "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм тийм хэрэг зөрчил үйлджээ. Гэр бүл салалтын 40 гаруй хувь нь архинаас үүдэлтэй зэрэг харамсмаар тоон мэдээллүүдэд байдаг л зүйл мэт бид дасаж болохгүй ээ. Гэмт хэргийн энэ тоо статистик үзүүлэлт 0 градусыг сонголтод нэмж өгөх бас нэгэн үндэслэл болж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал амар тайван аюулгүй орчныг л зохицлоон бүтээхийн төлөө ажиллана.

Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон хүнийг эрхийг хангах асуудал. Тиймээс 0 градусыг үйлчилгээний соёлдоо ч хэвшүүлж, хэрэглэгчдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй хэмээн миний бие энэхүү төслийг санаачилж байгаа.  Соёлтой хэрэглээнд шахалт хэрэггүй шүү залуус аа" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.222
    3 цагийн өмнө

    0 градустай, тэгээд СОГТУУРУУЛАХ гэхээр их л ид шидтэй байна.

    Хариулах