Иргэн: Төр засгийн алдаатай бодлогоос болоод олон иргэд угаартаж нас барсан асуудалд гашуудал зарлах ёстой шүү

Х.Есү
2025/02/04

Утааны сонсгол хоёр дахь өдрөө төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо "Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлэг явагдаж байна. 

Энэхүү асуудал дээр иргэд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

Иргэн: "Төр засгийн алдаатай бодлогоос болоод олон иргэд угаартаж нас барсан асуудалд гашуудал зарлах ёстой шүү. Энэ шахмал түлшээ болиулсан нь дээр шүү. 

Дарга нараас нэг хүн нас барахад орон даяар гашуудал зарладаг. Утаанаас болж энэ олон хүн нас барсан байхад гашуудал зарлаад, ар гэрт нь нөхөн олговор олгох ёстой. Энэ алдааг дахин давтуулахгүй байх ёстой. 

Угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрийг бүгдийг нь цуглуулаад уучлалт гуйх хэрэгтэй. Энэ чинь төр засгийн алдаатай бодлогоос болж үүссэн асуудал" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    2025/02/04

    Odoo boltol avch yavuulj irsen arga hemjeegeer zaavriin daguu heregjuulsen. Bol yadaj amia aldahgui baij boloh l baisan bolov uu? Ugaartah amia aldagdad dotor galiin ayuld ertentsiin bolno mashin dotroo "ugaartagsad hed baigaa bol yag shahmal tulsen es bolj uragdsen took gargasan yum uu?

    Хариулах