Хүүхдийн хоолны төсвийг нэмсэнд багш сурагчид баяртай байна

Х.Есү
5 цаг 12 минутын өмнө

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосон.

Хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлснээр гарч буй эерэг өөрчлөлтийг Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас сурвалжиллаа. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард хүүхдийн хоолны илчлэг 2048.1 ккал байсан бол энэ оны нэгдүгээр сард 2257.8 болж сайжирчээ. Хоолны орц найрлага, шим тэжээл улам сайжирч буйд сурагчид талархалтай байв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна