"Монгол эв нэгдэл" төсөл "Бүтээлч Хөвсгөлчүүд"-ийг дэмжиж ажиллана

Х.Есү
5 цаг 22 минутын өмнө

Байгалын үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл аймагт "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан ирж, төслийн бүрэлдэхүүнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Хөвсгөл аймаг энэ жил амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон "Бүтээлч Хөвсгөлчүүд" жилийг зарлажээ. 


Энэ ажлын хүрээнд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж, шинэ хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх, хүн ам, бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих зэрэг олон ажил төлөвлөжээ. Энэ нэрлэсэн жилтэй зорилго нэгтэй төсөл ирж байгаад аймгийн удирдлагууд талархан хүлээж авлаа. 

Манай улсын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн хувьд 3000 гаруй үйлдвэр эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Байгалийн онцлогоос шалтгаалан үйлдвэр эрхлэгчид голцуу жимс жимсгэнэ, аялал жуулчлал, сүү цагаан идээ боловсруулалт, газар тариалан зэрэг олон төрөлд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна.


"Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн болон холбооны ТУЗ-ийн гишүүн Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалж бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, жимсний үйлдвэрийн цехээр орж сонирхлоо. Үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэх , чадавхжуулах бизнесийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлээр хангах, бараа бүтээгдэхүүнээ дотооддоо төдийгүй гадагшаа гаргах зэрэг бодлогын төвшинд хөгжүүлэх олон боломжийг нээж өгч байгаа "Монгол эв нэгдэл" төслийн багийнханд Хөвсгөлийн үйлдвэрлэгчид талархалаа илэрхийлж байлаа. 


Мөн "Монгол эв нэгдэл" төсөлтэй хамтран Монголын хамгийн том технелогийн компани болох Гэрэгэ систем, Мбанк 21 аймгийн үйлдвэрлэгчдэд мэдээлэл хүргэж, технелогийн дэвшлийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч ажиллаа. Төслийн багийнхан нийслэл хотод зохион байгуулагдах "Монголын их золголт" сар шинийн үзэсгэлэн худалдаанд аймаг орон нутгийн үйлдвэрлэгч нарыг идвэхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ сурталчилахыг уриаллаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.67
    46 минутын өмнө

    ta 2 bugsuuruu demjih ym uu ?

    Хариулах