Нэг шөнийн дотор гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ

Х.Есү
5 цаг 14 минутын өмнө

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ. 

Тодруулбал 22-р хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, дөрвөн хүүхдийн хамт, мөн хамаатных нь нэг тухайн шөнө хамт байсан ба нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. 

Хэргийг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иргэд та бүхэн өвлийн улиралд угаартах эрсдлээс сэргийлу, галлагаа хийхдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна