Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр орон нутгийн удирдлагууд архидан согтуурч, маргалдан нэгнийгээ гэмтээсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодрууллаа.
Сануулбал, Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд "Хан хужирт" амралтын газарт сургалт зохион байгуулж, улмаар архидан согтуурч маргалдсан байдаг.
Уг маргаанаас үүдэн удирдлагууд нэгнийхээ толгойг аягаар цохиж хагалсан хэрэг болж, уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Аймаг, сумын засаг дарга нартай холбоотой гомдол мэдээлэл одоогоор Засгийн газарт ирээгүй. Мэдээлэл ирсэн тохиолдолд арга хэмжээ авч шийдвэрлэнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна