Гэр бүлийн зургаан хүнээ алдаад буй О.Одбаярыг /цэргийн алба хаагч/ цагдаагийн байгууллагаас хэргийн хохирогчоор тогтоогоогүй байгаа нь шүүмжлэл дагуулж, олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Тэгвэл уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад "О.Одбаярыг хохирогчоор тогтоохгүй, хэргийн материал танилцуулахгүй гэсэн үг огтоос биш.
Шалгалтын явцад хүсэлт гаргаад оролцогчоор тогтоогдоод явц байдалтай танилцаад явах бүрэн боломжтой. Хүү одоогийн байдлаар сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал.
Ийм үед нь хэргийн оролцогчоор заавал тооцож, шалгалтын явц байдлыг танилцуулна гэдэг тухайн хүндээ улам хүнд асуудал байдаг. Практикт тийм байдаг учраас ойлгож хандаасай гэж хүсч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна