ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛЭЭС ТА|
Заавал их мөнгөтэй болж байж л хадгаламж үүсгэнэ гэж хойшлуулах хэрэггүй. Хадгаламж үүсгэж эхлэхэд мөнгөний их бага хэмжээ хамаатай биш.
Бүх зүйл дадал зуршил. Их, бага гэхээс илүү өөртөө дадал болгон суулгавал заавал үр дүнд хүрнэ.
Хадгаламж бол шийдвэр гаргалт. Ердөө л бат итгэлтэй шийдсэн байхад хадгаламж үүсгэх тийм хэцүү биш гэдгийг олж мэднэ.
Бид жил бүрийн эхэнд төрөл бүрийн зорилго, зорилтыг өөртөө тавьдаг. Шинэ зүйлс сурах, хаа нэгтээ аялах, муу зуршлаасаа салах, эрүүл амьдралын хэв маягт суралцах гээд л. Гэхдээ хүн бүрийн хүслийн жагсаалтад “хуримтлал үүсгэх” гэсэн зорилго заавал багтдаг гэхэд хилсдэхгүй.
Харамсалтай нь өчнөөн олон жил бичээд, зориод байгаа ч нэг л тууштай хэрэгжүүлж чадахгүй байна уу? Үүний гол шалтгаан бол одоо байгаа санхүүгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж чадахгүй байгаатай холбоотой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна