“Архангайн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн, худалдаа” Тусгаар тогтнол (Ялалтын) талбайд 2-р сарын 10-аас 25-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаанд Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт зэрэг 9 сумын 80 гаруй саальчид, малчид 70 гаруй тн цагаан идээтэй хүрэлцэн иржээ.
Архангай аймгийн малчид өөрсдийн боловсруулсан 10 гаруй төрлийн сүү, цагаан идээгээ Улаанбаатар хотын хэрэглэгчдэд өөрсдийн гар дээрээс, дундын зуучлагчгүйгээр худалдаалж байна.
Улаанбаатарчууд Та бүхэн “Архангайн Цагаан идээний үзэсгэлэн, худалдаа”-ндаа өргөнөөр оролцоно уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна