"Питсанюлок-Пичит 2025": Өнөөдөр ОУХМ С.Жамбалжамц уралдана

Х.Есү
9 цаг 51 минутын өмнө

Манай тамирчин 17.18 цагт гараанаас гарна.

Өнөөдөр Азийн АШТ-ий тав дахь өдөр манайхаас ОУХМ С.Жамбалжамц элит эрэгтэй ганцаарчилсан гараатай уралдаанд өрсөлдөнө.

Азийн дугуйн спортын өнөө цагийн хамгийн шилдэг, нэрийн хуудас болсон 19 улсын 20 тамирчин гараанаас хоёр хэсэгт хуваагдан гарах бөгөөд манай тамирчин хоёрдугаар хэсгийн сүүлээсээ хоёрт буюу Улаанбаатарын цагаар 17.18 цагт гараанаас гарна.

Ганцаарчилсан гараатай уралдаанд улс тус бүрээс нэг л шилдэг тамирчин оролцож өрсөлддөг. Мөн өнгөрсөн жилийн аваргыг уралдуулдаг. Энэ дүрмийг аваргыг бараг алддаггүй казахууд зүтгүүлсээр батлуулсан гэх. Энэ удаад гэхэд Казахстаны багаас Азийн чансааны №1 Дмитрий Груздев дээр ноднингийн цуваа гараатай уралдааны аварга Евгений Федоровыг сойж байгаа юм.

Тамирчдын эхний хэсэг 15.00, хоёр дахь хэсэг 16.00 цагаас хоорондоо нэг, нэг минутын зайтайгаар гараанд гарч эхэлнэ. Манай тамирчин 17.18 цагт гараанаас гарна.

Тэднээс гадна Узбекистаны Мураджан Халмуратов, Японы Юкия Араширо, Тайланд, Хонконг, Арабын нэгдсэн Эмиратын шилдгүүд уралдахаар бэлтгэж байна.

No description available.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    2 цагийн өмнө

    Been garaatai uraldaand under Amjilt uzuuleh magadlal iluudehgui gedgiig notolson Dundee Amjilt husie

    Хариулах