Булганы ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд 2 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилээр хасчээ.
С.Гал-Эрдэнэ нь 2023 оны зургаадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр н.Сэлэнгийнхээ биед халдсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.
Шалгалтын явцад 2023 оны долоодугаар сард мөрдөгч О.Жамъяансүрэнгийн охины данс руу С.Гал-Эрдэнээс хоёр удаагийн гүйлгээгээр нийт хоёр сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож, О.Жамъяансүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр /2025.02.10/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж, С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъяансүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад 2 жил хорих ялаар шийтгэсэн бол хахуулийн 2 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
IIM MUU BUZARII NOVSHID DUNGUJ 2 JIL BAGADAA 150 JIL UGUH ESTOI BSAN YUM
Хариулах122.201.31.158
Түвшинбаярын хэрэгт бас хамааралтай л новшдоо!! Нэгийгээ зодож алчихаад , байхад холбоо хамааралтай байж хашрахгүй авгайгаа зодно! Бүтэхгүй хулгайчыг өшөө ч ял өгөхгүй бага өгч!!
Хариулах