АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ган болон хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдууллаа

С.Гандэлгэр
6 цаг 39 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгогдсон даруйдаа улсынхаа эдийн засгийн сэргээнэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл тэрбээр энэ даваа гарагт АНУ-д импортолж буй бүх ган, хөнгөн цагааны бараа бүтээгдэхүүнд одоо байгаа металлын татвараас гадна 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ нь бусад улстай хийж буй худалдааны алдагдлыг хүчээр бууруулах зорилготой алхам гэж харж болох юм. 

Энэ талаараа тэрбээр "Энэ бол АНУ-г дахин баян болгох эхлэл" хэмээн мэдэгдсэн байна. 

Түүний хувьд өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд ч ган, хөнгөн цагааны татварыг нэмэгдүүлж байсан юм.

Дээрх шийдвэр нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч БНХАУ-д төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Тодруулбал өнгөрсөн онд АНУ Хятадаас 508 тонн цэвэр ган импортоор авсан бөгөөд энэ нь тэдний нийт үйлдвэрлэлийн 1.8 хувийг л эзэлж байгаа гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна