Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд 2 жил хорих ял оноожээ

Х.Есү
5 цаг 20 минутын өмнө

Булганы ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд 2 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилээр хасчээ. 

С.Гал-Эрдэнэ нь 2023 оны зургаадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр н.Сэлэнгийнхээ биед халдсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. 

Шалгалтын явцад 2023 оны долоодугаар сард мөрдөгч О.Жамъяансүрэнгийн охины данс руу С.Гал-Эрдэнээс хоёр удаагийн гүйлгээгээр нийт хоёр сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож, О.Жамъяансүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр /2025.02.10/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж, С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъяансүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад 2 жил хорих ялаар шийтгэсэн бол хахуулийн 2 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.158
    3 цагийн өмнө

    Түвшинбаярын хэрэгт бас хамааралтай л новшдоо!! Нэгийгээ зодож алчихаад , байхад холбоо хамааралтай байж хашрахгүй авгайгаа зодно! Бүтэхгүй хулгайчыг өшөө ч ял өгөхгүй бага өгч!!

    Хариулах