Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Х.Есү
9 цаг 29 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 2025 оны 02-р сарын 12-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи:  Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр -28…-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгар +4…-1 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хүйтний эрч суларч шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүйтний эрч суларч шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна