Ноолуурын үнэ огцом унаж, малчид хүнд нөхцөлд орсон асуудлаар салбарын сайдаас тодрууллаа.
Малын гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох бодлого гараад хэрэгжиж байгаа. УИХ-аас баталсан бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна.
Арьс шир, ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэсэн голлох таван бүтээгдэхүүнийхээ боловсруулалтыг сайжруулъя, тэгээд экспортод гаргая гэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
Ноолуурын тухайд, худалдааны дайнтай холбоотойгоор улс орон болгон тарифын хамгаалалт хийснээр уламжлалт зах зээл доголдож байна. Энэ дайнгд үйлдвэрлэгч улсууд хожиж гарч байгаа. Манай улсын тухайд, 2022 онд “Ноолуураа 100 хувь угааж чадаж байна. Одоо 100 хувь самнах ёстой гэсэн бодлого гарсан.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 100 хувь самнах хүчин чадал суурилагдсан байна. Угаахаас самнахын хооронд 500 тэрбум төгрөгийн нэмүү өртөг авч үлдэж байгаа. Ингэснээрээ ноолуур харьцангуй бага доголдож байна.
Зүүн бүсийн ноолуур 90 хувьтай авагдаад дуусаж байна. Хоёрдугаарт, манай улс дэлхийн ноолуурын 50 хувийг барьж байгаа. Ноос дээр дэлхийд 14 дүгээрт орж байгаа. Бид цагаан алт гэж хэлээд хөгжүүлэх гээд зүтгээд байгаа нь ийм учиртай.
Одоо 100 хувь ээрье. БНХАУ-д манайхаас илүү хүнд байдалд орчихсон. Ноолуур нь манайхаас хямд болсон. Харин бидний байдал илүү дээр байгаа. Самнасан ноолуур бол гулдмайлсан алт л гэсэн үг. Шууд зарагддаг бараа гэсэн үг.
Нэг кг самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр 104 ам.доллар байгаа. Нэг кг самнасан ноолуурыг үйлдвэрлэхийн тулд хоёр кг ноолуур хэрэгтэй. 140-150 мянган төгрөг гэж үзэхээр 300 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Цаана нь үлдсэн 50, 60 мянган төгрөг дээр л дотоодын үйлдвэрлэл явж байна.
Мэдээж гаднын бодлого явж байгааг үгүйсгэхгүй. Гаднынхан үнэтэй авч болно. Гэхдээ буцаад яаж унагадаг билээ. Өсгөдөг, унагадаг энэ зааг дээр үйлдвэрүүд байхгүй болчихоод байгаа юм. Тийм учраас бид энэ бодлогоос ухарч болохгүй. Өнөөдрөө бодоод цуцаллаа гэхэд үнэ өсөхгүй. БНХАУ хүнд байдалд байгаа.
Одоо бид самнахад 100 ам.доллар болгож байна, дараа нь утас болгоход 200 ам.доллар дээр очно.
Ноолуурын үнийг брэндүүд тогтоодог. Самнасан ноолуурын үнээр үнэ ханш тогтдог гэсэн үг. Тэгэхээр брэнд дээр өрсөлдөнө гэж том зорилго бидний өмнө байгаа. Зах зээл нь 5 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн тооцоотой, жилээс жилд өсөж байгаа том зах зээл. Энэ том зах зээл дээр бид өрсөлдөнө” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.159
худлааа
Хариулах