Өчигдрөөс илүү маргаашийг бүтээх үндэс нь өнөөдөр гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэлд оршдог. Тэр дундаа хүүхэд, залуусын боловсрол, мэдлэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 19 дэх жилдээ зарлаж байна.
Энэ жилийн хувьд дараах 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт нийтдээ 100 оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгох юм. Тухайлбал,
Түүнчлэн, хөдөө аж ахуйн чиглэлийн нарийн мэргэжлээр суралцагсдад тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхэд давуу тал болно.
Шинэ үеийн залууст бүх талын мэргэжил, боловсролыг чанартай хүртээмжтэй хүргэх нь хувь хүн төдийгүй улс орны амьдралын чанарыг тодорхойлдог тул Тогтвортой хөгжлийн 4-р зорилгод “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийг зааж өгсөн байдаг. Тиймдээ ч сурах авьяас чадвартай хүүхэд залуусыг дэмжих энэхүү бодлогыг ХААН Банк тууштай хэрэгжүүлж байна.
ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт улс орны өнцөг булан бүрээс нийт 2260 оюутан хамрагдаж, нийт 2.4 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг хүртээд буй. ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНД дарж танилцах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна