ТАНИЛЦ: Халамж, тэтгэмжийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх хуваарь

Zuv.mn
6 цаг 52 минутын өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх хуваарийг гаргажээ.  Хуваарьт, 

-Нийгмийн халамжийн тэтгэвэрийг 15, 26

-Асаргааны тэтгэмжийг 15, 26

-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 15, 26

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт 15, 26

-Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж 15, 26

-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 26

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж 20

-Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж 20

-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 26

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө 15

-Насны хишиг 26
-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 26-нд тус тус олгох юм байна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    4 цагийн өмнө

    Сайн байна уу тэтгэврийг хэдийнээс нэмж олгох вэ

    Хариулах