Л.Гантөмөр: Хамтарсан Засгийн газрыг байгуулсан хүний хувьд би хэзээ ч урвахгүй

Х.Есү
15 цаг 20 минутын өмнө

Улс төрд үүсээд буй асуудлаар Шадар сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа. 

Түүний хувьд "Монголын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. МАН шийдвэрээ гаргах хүртэл би Тэргүүн шадар сайдын хувьд үг хэлэхгүй" гэдэг байр суурийг илэрхийллээ. 


Тодруулбал, "Монголоо хөгжүүлэхийн тулд бид эв эеийг захиж, нэг талдаа гарах хэрэгтэй. Монголын эрх ашиг нэгдүгээрт байна. Намын эрх ашгийг хоёрдугаарт тавьж хувь хүний эрх ашгийг гуравдугаарт тавих хэрэгтэй. Ингэж ч зорьж ажилласан. 

Хамтарсан Засгийн газрыг байгуулсан хүний хувьд би хэзээ ч урвахгүй. АН ч мөн энэ байр суурь дээрээ байж чадсан. Бид шийдвэр гарахыг хүлээж байна. Ямар нэг байдлаар шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байна. 

Засаг хамтарлаа гэдэг нь намынхаа гишүүдийн амыг барь гэсэн үг биш. Ийм хэлэлцээрийг бид хийгээгүй. Бид Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 

Ардчилсан нам Монгол Улсын эрх ашгаас хэзээ ч урвахгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна