ХААН Банк “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 15 дахь жилдээ шалгарлаа

Х.Есү
17 цаг 6 минутын өмнө

Саяхан Их Британийн Лондон хотод зохион байгуулагдсан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) 2024 оны Жилийн уулзалт, Бизнес форумын үеэр ХААН Банкийг Худалдааг Дэмжих Хөтөлбөрийн (TFP) хүрээнд “Монгол Улсын хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар өргөмжилж, шагналыг гардууллаа. Ийнхүү ХААН банк нь уг нэр хүндтэй шагналыг 15 дахь жилдээ дараалан хүртээд байна.

Энэхүү амжилт нь ХААН Банкны олон улсын худалдааны санхүүжилтийн салбар дахь манлайлал, Монгол Улсыг дэлхийн зах зээлтэй холбох стратегийн хувь нэмрийг нотолж буй юм. 2007 онд ЕСБХБ-ын TFP хөтөлбөрт нэгдсэнээс хойш ХААН Банк олон улсын стандарт, зохицуулалтын шаардлагад нийцсэн худалдааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай хөгжүүлж ирлээ.

Өдгөө ХААН Банк дэлхийн 40 гаруй нэр хүндтэй банктай хоёр талт хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд импорт, экспорт, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчдадаа зориулан аккредитив, гадаад баталгаа, уян хатан нөхцөлтэй худалдааны зээл зэрэг олон улсын стандартад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн хэрэгслүүдийг санал болгодог.

ЕСБХБ-ын дэлхий даяар 800 гаруй банк хамрагддаг TFP хөтөлбөрийн идэвхтэй оролцогчийн хувьд ХААН Банк Монгол Улсын хил дамнасан худалдаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн худалдааны чиглэл тасралтгүй өөрчлөгдөж буй энэ үед  ХААН Банк нь шинэлэг бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ олон улсын худалдааны туршлага, дагаж мөрдөх журам, зах зээлийн чиг хандлагын тухай сургалтыг мөн тогтмол зохион байгуулан худалдааны санхүүжилтийн талаарх мэдлэгийг түгээж, харилцагчдадаа зориулж мэргэжлийн зөвлөх үйлчилгээ өгч ажилладаг.

Энэ удаагийн шагнал нь ХААН Банкны үйл ажиллагааны үр дүн төдийгүй Монгол Улсын эдийн засгийг илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой, олон улстай холбогдсон байдлаар хөгжүүлэх алсын харааг мөн илтгэж байна. Дэлхийн худалдааны орчин тасралтгүй өөрчлөгдөж буй энэ үед ХААН Банк Монголын санхүүгийн салбарын тэргүүлэгчийн хувьд шинэ боломж, өсөлт, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих болно.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна