Монгол Улс засаглалын чанарыг үнэлдэг олон улсын үзүүлэлтээр 12 байр ахижээ

М.Маралмичид
8 цаг 5 минутын өмнө

Монгол Улс улс орнуудын төрийн чадавх, засаглалын чанар зэргийг тоон үзүүлэлтээр харьцуулан үнэлдэг "Chandler Good Government Index" тайланд 2021 онд 88 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 76 дугаар байр хүртэл 12 байраар ахиж, дэлхийн хэмжээнд хамгийн их ахиц дэвшил гаргасан таван улсын нэгээр нэрлэгджээ.

Гол амжилтууд: Төрийн манлайлал, алсын хараа (Leadership & Foresight) энэ багц шалгуурт Монгол Улс 6 байр ахижээ.

Дэд үзүүлэлтүүд болох: Алсын хараа (Long-Term Vision) хоёр байр, дасан зохицох чадвар (Adaptability) дөрвөн байр өссөн байна. 

Үндэсний бодлогын нөлөө: Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь тэгш бус байдал, авлига, байгаль орчны доройтол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор боловсруулагдсан. Энэхүү бодлого нь засаглалын шинэчлэл, эдийн засгийн төрөлжилт, хүний хөгжлийн бодлогуудыг стратегийн түвшинд зангидаж өгсөн гэж тодорхойлсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна