Эх оронч үзэл үндэсний бахархал батлан хамгаалах үйлсэд сэдэвт чуулга уулзалт зохиони байгууллаа

Х.Есү
8 цаг 9 минутын өмнө

Монгол цэргийн нэгдсэн холбооноос Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэгт оюутан, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Эх оронч үзэл-үндэсний бахархал – Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” сэдэвт чуулга, уулзалтыг Төмөр замын дээд сургуульд өнөөдөр (2025.05.22) зохион байгууллаа.

May be an image of 2 people, dais and text

Чуулга, уулзалтад МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор, дэслэгч генерал Ц.Тогоо, ҮБХИС-ийн Эрдмийн сургуулийн профессор багш, доктор, профессор, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа С.Тэмүүлэнзаяа, Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицерууд, Төмөр замын дээд сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл оролцов.

May be an image of 10 people and text

Чуулга уулзалтыг нээж МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор, дэслэгч генерал Ц.Тогоо үг хэлэхдээ: Монгол Улсын хамгийн том их сургуулиудын нэг болох Төмөр замын дээд сургуульд хүрэлцэн ирж улс, эх орны ирээдүй хойч үе болсон залуустайгаа уулзах таатай байгаагаа илэрхийлээд туурга тусгаар улсаа батлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцолсон юм.

Оюутан залууст эх оронч үзэл, хүмүүжил, батлан хамгаалах үйл ажиллагааны чиглэлээрх видео контентууд үзүүлж, Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, хурандаа Ч.Алтангэрэл “Эх оронч үзэл-үндэсний бахархал” сэдвээр лекц уншиж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо-нийгэмд танигдсан 11 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулав.

May be an image of 8 people and text

Түүнчлэн ЗХЖШ-ын Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсээс “Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” төслийг танилцуулж, эх орноо хайрлан хамгаалах ухамсар, эх оронч үзэл, хүмүүжлийн талаар оюутнуудаас социологийн судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг энэхүү төслийн ажил, арга хэмжээг тодотгох, дүгнэлт боловсруулахад ашиглах юм.

May be an image of 1 person and text that says 'LHT 今'

Чуулга, уулзалтад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга уран бүтээлийн дээжээ өргөн барьж, Цагдаагийн Сүлд чуулгийн үлээвэр хөгжимчид дэмжин оролцсон нь үйл ажиллагааг улам сонирхолтой болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна