​ Талийгаач Л.О-ы найз: О нь хүүхдүүдтэйгээ насныхаа эцсийг үзнэ гэж ярьдаг байсан. Амиа хорлосон гэж огт бодохгүй байна

М.Маралмичид
14 цаг 5 минутын өмнө

Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр О Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, тус харамсалтай хэрэг энэ сарын 09-ны өдөр /2025.05.09/ гарсан бөгөөд Тайландад суугаа Элчин сайд А.Төмөр хүмүүст хэлэхдээ “Толгой нь эргээд тагтнаас унасан. Золгүй явдал байсан” гэсэн талаар талийгаач О-ы эгч цахим хуудаснаа мэдээлсэн.

Одоогоор талийгаач бүсгүй амиа хорлосон эсэх асуулт тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг үнэн зөвийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа юм. 

Тэгвэл талийгаач О-ы найз болох иргэн З хэлэхдээ, "Найз О-той нас барахын өмнөх өдөр уулзсан. Маргааш нь буюу өнгөрдөг өдөр нь уулзаж хөлийн массажинд орохоор төлөвлөсөн байсан ч утсаа аваагүй, хариу өгөөгүй тул завгүй болчихсон гэж ойлгосон. Уулзах үед сэтгэл санаагаар унасан байдал ер ажиглагдаагүй. Нөхрийнхөө талаар болон гэр бүлээс гадуурх харилцааны талаар огт яриагүй. Дандаа л сэтгэл өөрдөг, муу зүйл ярьдаггүй сайхан сэтгэлтэй хүн байсан. Нөхрөө найзуудтайгаа нээх их уулзуулж байгаагүй. Гэр бүлийн талаар найзууддаа ярьдаггүй байсан. Нэг найздаа "нөхөр бид хоёр бараг таарладаггүй" гэж ярьсан байсан. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүүхэдтэйгээ насныхаа эцсийг үзнэ гэж хэлдэг. Хүүхдүүдийнхээ төлөө амьдардаг байсан" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.