​Орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсныг алба хаагчид аварчээ

М.Маралмичид
14 цаг 4 минутын өмнө

БЗД-ийн 26 дугаар хороо айлаас гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.05.23/ 09:20 цагт иржээ.

Тодруулбал, Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг зохион байгуулж, хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 цагт бүрэн унтраасан байна. Иймд, эцэг, эх асран хамгаалагчид та бүхнийг бага насны хүүхдийг гэрт нь цоожилж, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна