200 төгрөгөөр нэмэгдсэн шатахуун 100 төгрөгөөр үнээ буулгажээ

Х.Есү
Өчигдөр 08 цаг 43 минут

Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн. Харин өчигдрөөс эхлэн 100 төгрөгөөр буурчээ. 

Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлснээр АИ-92 автобензины үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгаж эхлээд байна гэлээ. 

Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна