Т.Энэрэл: Хүүг минь эрүүл саруул болгож өгсөн хүмүүсийн ачийг багахан болов хариулах боломжтой боллоо

Х.Есү
Өчигдөр 08 цаг 58 минут

Жүжигчин Т.Энэрэл “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн мөнгөн шагналаа "Зүрх мартахгүй" төсөлд хандивласан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл жүжигчин бүсгүй цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

"Өнөөдөр миний 37 насны төрсөн өдөр тохиож байна. Өөрөө ч ойлгож амжихааргүй амсхийх завгүй өдрүүд өнгөрлөө. Намайг муулж сайлах нь ч дүүрч. Гэхдээ юу гээч би жаргалтай байнаа яг одоо. 

Олон бяцхан зүрхэнд амьдрал хайрласан энэ төсөлд өөрийнхөө хөлсөө урсган олсон шагналаа хүлээлгэн өгнө гэдэг нь намайг хэмжээгүй их жаргалтай болгож байна 

Хамтын амьдралаа сэргээсэн жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар – ТАС.МН

Цом авсандаа гол нь биш юм. Бүжгийн урлагийн гайхамшгийг үзэгчиддээ хүргэх, цаашлаад хэн нэгэн бүжгийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг төрүүлэхэд энэ шоуны (тэмцээн биш) гол зорилго оршиж байгаа юм. 

Намайг дэмжсэн та нартаа баярлалаа. Та бүхний дэмжлэгээр би хүүг минь эрүүл саруул болгож өгсөн хамт олны ачийг багахан болов хариулах боломжтой боллоо" хэмээжээ. 

May be an image of outer space and text



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.100
    Өчигдөр

    Хамгийн их буянтай хүн гэж Болдсайхан эмчийг,тэдний ЗҮРХ МАРТАХГҮЙ төслийн багийнхныг биширч явдаг даа.ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ,АЗ ЖАРГАЛ,АМЖИЛТ хүсэн ерөөе!❤️

    Хариулах
  • 66.181.161.202
    Өчигдөр

    Болд сайхан эмч эмч маань үнэхээр буянтай ажил хийж яваа хүн.

    Хариулах