IV эмнэлэг ХХК-ын зүгээс түрээсээ төлөхгүй үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж шаардлага хүргүүллээ.
-Үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Дөрөвдүгээр эмнэлгийн барилга Хөгжлийн банкны өрөнд хураагдчихсан. Тэгэхээр Хөгжлийн банкны мэдэлд орчихсон гэсэн үг. Эмнэлгээ албан ёсоор чөлөөлж өгөх нөхцөл байдалд хүрчхээд байхад түрээслэгчид түрээсээ өгөхгүй, мөн талбайгаа чөлөөлөхгүй байгаа нь асуудал үүсгэж байна.
-Түрээсээ төлөхгүй байгаа шалтгааныг та бүхэн юу гэж харж байна вэ?
-Мэдэхгүй. Түрээсийн гэрээтэй учраас түрээсээ төлөх мэдэгдлийг удаа дараа гаргасан, хүргүүлсэн, хэлсэн. Албан байдлаар бол төлнө өө л гээд байдаг. Анхандаа сар болгон түрээсээ төлөх ёстой байсан ч төлөхөө болиод дөрвөн жил болсон байна.
-Дөрвөн жилийн хугацаанд авах ёстой түрээсийн төлбөр нийт хэдэн төгрөг орчим байгаа вэ?
-Нийт 12 орчим тэрбум төгрөг байгаа.
-Тус эмнэлгийг хавдрын эмнэлэг болгоё гээд яригдаад байгаа. Гэхдээ энэ асуудал зогсчихсон байгааг юутай холбоотой гэж харж байна вэ?
-Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн зүгээс эмнэлгээ чөлөөлөөд өгчихмөөр байна. Чөлөөлж өгөөгүйгээс болоод тэр асуудал зогсчихсон юм болов уу гэж бодож байна.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.34.124
арай чдээ
Хариулах