Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувь өссөн дүнтэй байна.
Өнөөдрийн байдлаар ОБЕГ Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Булган аймаг, Сэлэнгэ сумд гарсан галуудыг унтраахаар ажиллаж байгаа талаар мэдэллээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 40, 05 дугаар ангийн алба хаагчид, Ерөө, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан, Байгал орчны газар, Мандал сумын эмнэлгийн ажилчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар баг “Хэвэнгийн тасархай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 303 км, сумын хойд зүгт 130 км/ 05.26-ны өдрийн 12:45 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайдад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнна. Түймрийн голомтонд салхи ихтэй, хөвд, унанги ихтэй байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар /төв аймгийн төвөөс хойд зүгт 420 км-т, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/Ой, хээрийн түймэр гарч байсныг 19:50 цагт Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр нислэг үйлдэж илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтрааж байгаа бүлгээс 20 албан хаагчийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 05.27-ны өдрийн 12:00 тээвэрлэн хүргэж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн багийн "Баян голын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, ангийн байрлалаас зүүн хойд зүгт 20 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онгцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдоржийн ахлуулсан нийт 98 хүн, 14 автомашинтайгаар ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна