А.Баяр: Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, нэмэгдүүлнэ

Zuv.mn
6 цаг 15 минутын өмнө

Түгжрэлийг бууруулах хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицеруудын ордон чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, автобусны дундаж хурд нэмэгдсэн.

Жишээлбэл: М:1 “5 шар- Офицеруудын ордон” чиглэлийн автобусны нэг рейсийн зарцуулах хугацаа 110 минут байсан бол автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болсноор 80-90 минут болж багассан.
Цаашид дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнд:
1. 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
2. Офицеруудын ордон- Ботаник /Цагдаагийн академийн өргөн чөлөө/
3. Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
4. Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
5. Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
6. 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.171
    4 цагийн өмнө

    Нисэх, Яармагын автобуснууд гүүр даваад 120 мянгатын уулзвар хүртэл 1цаг 30, 40 өөд минут түгжирч бдг нь хэвээрээ. За тэгээд зарим автобусны жолооч түгжрэлийг далимдуулаад явна гэж байхгүй, цалингаа бүтэн авчих юм чинь гэсэн л юмнууд. Түгжрэлд автобусны жолоочийн ур чадвар бас их хэрэгтэй байдаг юм бна.

    Хариулах
  • 176.3.139.168
    5 цагийн өмнө

    Зөв. Автобус чөлөөтэй явдаг болчихвол хүмүүс заавал машин унаад түгжирч зогсохгүй

    Хариулах