Монгол цэргийн нэгдсэн холбоо БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгийн гишүүдтэй хамтран “Тунгалаг мэлмий-2025” хүмүүнлэгийн ажиллагааг 5 дахь жилдээ 09 дүгээр сарын 4-нд Хил хамгаалах ерөнхий газарт, 9 дүгээр сарын 6-7 -ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ард иргэд, ахмад дайчидтай зохион байгууллаа.
Нүдний шилний мэргэжилтнүүд 550 орчим хүнд нүдний харааны оношилгоо хийж, харааны шил тааруулан үнэ төлбөргүй олгосны зэрэгцээ 860 гаруй нар, салхины шилийг иргэдэд тарааж өглөө.
Нүдний харааны нэн шаардлагатай хүмүүсийн нүдний шилийг Солонгост хийлгэж 2 сарын дараа явуулах юм.
Уг хүмүүнлэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хот, Орхон,Хөвсгөл, Архангай аймгуудыг хамруулан 4 удаа зохион байгуулж, 7000 гаруй хүн хамрагдсан бөгөөд байр, хоол, орон нутгийн тээврээс бусад бусад бүх зардлыг Солонгосын тал гаргадаг болно.
Дараа жил уг арга хэмжээнд хүүхэд, залуучуудыг илүү хамруулах, богино хугацаанд олон хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгөхөд анхаарах талаар Солонгос нүдний шилний мэргэжилтнүүдтэй ярьж тохирлоо.
Хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газар болон Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна