Ирэх оны эхээр болох 98 дахь удаагийн “Оскар” буюу Америкийн кино академийн “Олон улсын шилдэг кино” номинацид Монгол Улсаа төлөөлж өрсөлдөх шилдэг бүтээлээр “Чимээгүй хотын жолооч” кинол шалгарчээ.
Үндэсний сонгон шалгаруулах хороо өнгөрсөн сарын 29нд хуралдаад тус киног шалгаруулсан байна.
Дашрамд, “Олон улсын шилдэг кино” номинацид Вьетнамаас дайны сэдэвтэй “Улаан бороо”, Бангладеш улс “Шахана нэртэй байшин”, БНХАУ Нанкинд болсон хяпдлагын тухай өгүүлсэн ”Үхэгсдийн эрх” бүтээлүүдээ сойж байна. Өөрөөр хэлбэл манай кино дээрх бүтээлүүдтэй шилдгийн төлөө өрсөлдөх юм.
Монгол Улс 2003 оноос Америкийн кино академийн “Оскар” шагналд бүтээлээ өрсөлдүүлсэн бөгөөд одоогоор хүртэж амжаагүй байна. 2023 онд П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /”City of wind”/, 2024 онд З.Пүрэвдашийн “Баавгай болох сон” кинонууд нэр дэвшсэн ч “Шорт лист” буюу богино жагсаалтад багтаагүй юм.
98 дахь удаагийн “Оскар”-ын наадмын “Олон улсын шилдэг кино” номинацид ирүүлсэн бүтээлүүдийг ирэх арванхоёрдугаар сарын 16, финалын шатанд өрсөлдөх таван шилдгүийн нэрийг нэгдүгээр сарын 22-нд зарлана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна