МУГЖ О.Оюун: Бүх дүрээ сэтгэлээ шингээж бүтээдэг

Zuv.mn
14 цаг 34 минутын өмнө

"Илүү сартай зун" киноны Ариунаагийн дүрээр анх үзэгчдэд танигдсан жүжигчин Очирбатын Оюун Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын охин тэрбээр нэгэн гэр бүлээс удам залгасан Ардын, гавьяат жүжигчин төрсөн түүхийг нэгээр нэмж байна.  

Тэрбээр цол тэмдгээ зүүснийхээ дараа манай сэтгүүлчид "Кино урлагтай амьдралаа холбоод 40 жил болжээ. Магтаж, зэмлэж, ухааруулж байдаг үзэгчдэдээ маш их баярлалаа" хэмээн сэтгэглдлээ илэрхийлсэн юм.  


О.Оюун нь аавынхаа мэргэжлийг өвлөж, Хүүхэд, залуучуудын театраас уран бүтээлийн гараагаа эхэлж,  киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, олон кинонд дүр бүтээн үзэгчдийн сайн танил болсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна