МУГЖ С.Ариунбямбын сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр "Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн ижий аавдаа баярлалаа. Эрдмийн замд хөтөлж энэ мэргэжлийг эзэмшүүлж үлдээсэн эрхэм багш нартаа баярлалаа.
Бүхий л цаг хугацаанд ард минь түшиж, дэмиж, хайрлаж халамжилж ирсэн хайрт ханьдаа баярлалаа. Мөн бидний уран бүтээлийг дэмжиж үзэж, халуун алга ташилтаар урам хайрладаг үзэгчиддээ маш их баярлалаа.
Ард түмнийхээ дуудлага, уухайн түрлэгээр халуун алга ташилт дор энэхүү хүндтэй цолыг хүртэж байгаадаа маш их бахархалтай байна. Миний аав Сүхээ 1984 онд МУГЖ цол хүртэж байсан.
Зураг авалтын үед утас дугараад автал МУГЖ цолоор шагнуулна гэж хэлсэн. Эхэндээ итгэж өгөөгүй. Дараа нь яалтчгүй итгэсэн. Хэзээ үхнэ, тэр цагт жүжигчний ажил маань дуусна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна