Ж.Мишээл “Silk Way Star” уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж байна

Zuv.mn
11 цаг 25 минутын өмнө

Алдарт “Торгоны зам”-ын дагуу оршдог 12 улсын артистуудын дунд зохиогдож буй “Silk Way Star” олон улсын уралдааны долдугаар үе өнгөрсөн бямба гарагт олон нийтэд цацагдлаа. Энэ шатны шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй дуучин Ж.Мишээл  Казахстаны хөгжмийн зохиолч Укили Ибрайн алдарт "Караторгай" дууг дуулж, 126 оноо авч түрүүлснээр нийлбэр дүнг тэргүүлж эхэллээ.

Манай дуучин долоон шалгарууллатын дараа 816 оноотой байгаа бол Армен, Казахстаны оролцогч 814, Малайзын оролцогч 812, Узбекистан, БНХАУ-ын оролцогчид 792, Гүржийнх 786, Тажикистаных 776, Киргизстаны оролцогч 744 оноотой явж байна.   

Казахстаны “Jibek Joly” телевизээр долоо хоног бүрийн бямба гарагт гарч байгаа уг шоуны финалын шат ирэх арваннэгдүгээр сарын 22-нд болж, ялагч тодрох аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна