Б.Энхбаяр: Хэлэлцээрт орж, маршрутыг нь өөрчлөх, төсөвт өртөгийг нь бууруулах асуудлаар хэлэлцээр хийх ёстой гэж үзэж байна

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 11 минутын өмнө

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас Нийслэлийн төсөв сэдвээр Төрийн ордонд болж буй сонсголын талаар байр суурийг нь тодрууллаа. 

Түүнээс Нийслэлээс хэрэгжүүлж буй Мега төслүүдийн талаар "Зөвийг нь явуулаад алдаатайг нь хянаж шалгаад цааш нь зогсоох хэрэгтэй юу? Энэ дээр та ямар байр суурьтай байна?" гэж асуухад "Өнгөрсөн оны төсөв дээр 500 орчим тэрбум төгрөг шилжсэн байгаа. Энэ оны төсөвт 800 тэрбум төгрөг тусгагдсан. Одоогийн байдлаар энэ 800 тэрбум төгрөгөөс мөнгө гараагүй байгаа. Тиймээс нийслэлийн шинэ хотын дарга маань сая ярьсан компаниудтай хэлэлцээрт орж байгаа гэж ойлгож байгаа. Өчигдөр тийм мэдээлэл хийсэн байсан. Тэгэхээр хэлэлцээрт орж, маршрутыг нь өөрчлөх, төсөвт өртөгийг нь бууруулах асуудлаар хэлэлцээр хийх ёстой гэж үзэж байгаа" гэв. 

Мөн нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой 2500 тонн мах алга болсон хэрэг гарсан, шалгалтын явц ямар байгаа талаар тодруулахад "Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаас яг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд дээр шалгалтын ажил үр дүнгээ ирүүлсэн. Би уншиж ч амжаагүй гарч ирлээ. Эхлээд хууль хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтийг уншъя" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна