АН-наас 2028 оны УИХ-ын сонгуульд бэлдэх ажлын хэсэг байгуулсан талаараа мэдээллээ. Энэ талаар намын дарга О.Цогтгэрэл "Улс төрийн зөвлөл хуралдаж, сонгуулийн стратегийн байгууллагыг 15 гишүүнтэй байгуулсан. Уг байгууллагыг намын дарга удирдан зохион байгуулна. Штабын өдөр тутмын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар ахална. Мөн энэ ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх журам хэрэгжүүлэх хэсэг хариуцна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаа өнөөдрөөс албан ёсоор орж байна" гэв.
Сонгуулийн стратегийн байгууллагаа байгуулснаараа АН зөвхөн сонгуульд ялахын төлөөх улс төрийн хүчин биш. АН засаглалын төлөө урт хугацааны өмнөөс бодлоготойгоо бэлддэг нам гэдгийг харуулна. Хоёр жилийн өмнөөс нэрээ дэвшүүлэх хүсэлтийг хүлээн авах нь оролцооны шударга байдлыг хангана.
Ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 29-нөөс эхлэн 10 хоногийн хугацаанд АН-ын бүх шатны гишүүдээс нэр дэвших хүсэлтийг хүлээн авах эхний үе шат явагдана. Нэр дэвших сонирхлоо илэрхийлэх үйл ажиллагаа цахимаар, нээлттэй явуулна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна