​Хөдөлмөр эрхэлж байгаа сая гаруй иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах ​боломж бүрдлээ

Х.Есү
1 цаг 50 минутын өмнө

Татварын багц хуулийн шинэчлэл амжилттай батлагдлаа. 

Улсын Их Хурал сүүлийн хоёр жилийн хугацаанд Татварын багц хуулийг шинэчлэх чиглэлээр гурван удаагийн ажлын хэсэг байгуулан ажиллаж, аж ахуйн нэгжүүд болон иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын орчныг боловсронгуй болгоход чиглэсэн чухал өөрчлөлтүүдийг хуульчиллаа.

Энэхүү шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх үйл явцад Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг болон Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Д.Энхтүвшин нар идэвхтэй оролцож, байр сууриа тууштай илэрхийлэн, хуулийн төслийг хэлэлцүүлэх, батлуулах үйл ажиллагаанд манлайлан ажиллав.

Шинэчлэгдсэн Татварын багц хууль нь татварын дарамтыг бууруулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, ажлын байрыг дэмжих, эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал эрх зүйн шинэчлэл болж байна.

Хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.