О.Цогтгэрэл: Ерөнхий сайд ТӨК-нд сайн хүмүүс томилно гэж байна. Хэчнээн сайн намын "тавиулууд" очоод ч огт сайжрахгүй

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "ТӨК-нд сайн хүмүүс аваачиж тавина гэж байна. Сайн хүн байхгүй. Хэчнээн сайн намын "тавиулууд" очоод ч огт сайжрахгүй. Авлига хээл хахууль чинь л сайн хэлбэрт орно. Халамж чинь хавтгайрч хэрээс хэтэрсэн. Хүүхдийн мөнгөнөөс гадна 1 сая иргэн халамж авч байна. Ажил хийдэг, татвар төлдөг, хүүхдийнхээ боловсролд анхаардаг дундаж түвшин байхгүй боллоо" гэж асуув.    

Ерөнхий сайд Н.Учрал: Хамгийн сайн халамж бол ажлын байр бий болгох юм. Би ажил аваад төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа. Нийт 270 хүнийг ажлаас нь халлаа. Төрийн компаниудын ажилчид өсөөгүй, харин ч бууруулж байна. Төрийн өмчит ААН-үүдийн засаглал буруу байгааг би хүлээн зөвшөөрнө. Иймд хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр О.Цогтгэрэл дарга ажил хэрэгч биш байна, бид энд сонгуульд өрсөлдөөгүй. Та гутранги байна, өөдрөг байх хэрэгтэй. МАН, АН хариуцлагыг хувааж үүрнэ. АН өмнөх Засгийн газарт хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг томилон ажиллуулсан. Манай Засгийн газар байгуулагдаад 80 хонолоо. Би УИХ-д ажлаа тайлагнана. Бид хуулийн дагуу онолд үндэслэж ажиллаж байна. Би таамгаар ажиллахгүй. Төрийн өмчит байгууллагуудын ТУЗ-ийг чөлөөлнө, засаглалыг нь хараат бус болгоно" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 123.192.192.196
    32 минутын өмнө

    Сайн хүнээ олох хэрэгтэй Нүдний шилээ зүү

    Хариулах