Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно

Т.Отгонсувд
1 цаг 41 минутын өмнө

УИХ-аас Нийслэлийн төсөв, төслүүдийг хянан шалгах сонсгол зохион байгуулсан. Сонсголын үр дүн болон сонсголоос цугласан баримтуудыг АТГ-т хүлээлгэж өгөх талаар ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийсэн. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. 

Х.Нямбаатар "Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ.

Надад МУ-ын Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч байгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар.

Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно.

Шангрилла гийн подвол дахь Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа худагийг 2 сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 123.192.192.196
    32 минутын өмнө

    Эмээлгүй очих хэрэгтэй

    Хариулах