УИХ-ын хаврын чуулган баасан гарагт хаалтаа хийнэ

Т.Отгонсувд
2 цаг 9 минутын өмнө

УИх-ын чуулган энэ долоо хоногт дөрвөн өдөр хуралдан баасан гарагт хаана. 

Чуулганаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг хүргэж байна.

Мягмар гарагт УИХ-ын чуулганаар:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

2.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /

3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут 

4.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут 

5.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут 

Лхагва гарагт: 

1.“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэжилнэ

2.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут 

3.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал

4.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /

5.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /

Пүрэв гарагт: 

1.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг

2.“ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут

4.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут 

5.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут

6.Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /

7.“ Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

8.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут

9.Ерөнхий хяналтын сонсголы н тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

11.Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ

12.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ

13.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

14.Бусад

Баасан гарагт: 

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.29- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут 

2.Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын 64 гишүүн 2026.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут

3.“Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

4.“Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

5.Монгол Улсын Их Хурлын 202 6 оны хаврын ээлжит чуулганы хаалт



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна