​Г.Лувсанжамц: Уул уурхай хариуцлагатай байж үр өгөөжөө өгдөг байх ёстой

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 50 минутын өмнө

Г.Лувсанжамц гишүүнээс уул уурхайн асуудлын талаар тодрууллаа. 

-Эмч багш нарын цалин ялангуяа эрчим хучний салбарынхны цалинг нэмэхийн тулд эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярын өргөн барьсан хуулийн төсөл дээр бэлэн байгаа алт, зэсийн ордуудаа цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-"Миний хувьд хариуцлагатай уул уурхайг дэмждэг. Уул уурхайн салбар эхлээд төрөлжих хэрэгтэй байна. Тэгж байж бусад салбаруудаа чирж явдаг. Аливаа улсад нэг салбар нь эхлээд олон улсын түвшинд хүрч хөгжөөд бусад салбар нь дэмжигдээд явдаг.

Энэ хүрээнд ямар бодлого гаргаж байгаа гэдэг дээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас тодорхой тогтоолын төслийн агуулгыг УИХ-д өргөн барьсан байдалтай байна. Гол нь уул уурхай хариуцлагатай байж үр өгөөжөө өгдөг байх ёстой.

Энэ дээр нэг зүйлийг тодорхой хэлсэн нь зүйтэй байх. Уул уурхайн орлогыг тэр чигээр нь аваад халамжид өгдөг ч юм уу, өөр салбар луу оруулаад байх юм бол тухайн салбарыг туйлдуулдаг. Тухайн салбар өөрөө бүтээмжтэй байна уу үгүй юу. Тэнд байгаа ажлын байранд жилд хэр их хэмжээний нэмүү өртөг шингээж байна гэдэг тооцооллоо хийх ёстой.

Энэ тооцоолол нь Засгийн газрын түвшинд бүх салбар яамдууд хоорондоо уялдуулж хэрэгжүүлэх ёстой асуудал гэж бодож байна” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна