Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжилнэ

Х.Есү
1 цаг 53 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд манай салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, салбарын бүтээмж, цахим шилжилт болон бодлого, үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус өдөрлөг 2026 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон манай харьяа агентлаг, байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

May be an image of text that says 'YAMPAARM KAMI ИИHe M r3H #.પદિ ЛMEP, Hи 3лTT ဒီ 좋'

ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ БА БОДЛОГЫН ЗОРИЛТ

Бид салбарын хэмжээнд 2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлаж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн нийгмийн хөгжил, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц 9 хуулийн төслийг боловсруулснаас дараах 6 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Үүнд:

• Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
• Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
• ОУХБ-ын Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай болон Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд
• Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл
• Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа бөгөөд өдөрлөгийн хүрээнд эдгээр шинэчлэлийн зорилго, ач холбогдлыг иргэддээ тайлбарлан таниулж байна.

May be an image of one or more people and text

ИРГЭДЭД ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

Нийгмийн даатгал: Шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголт, баримт бичиг бүрдүүлэлтийн зөвлөгөө өгч, сайн дурын даатгалын гэрээг цахим программ ашиглан шинээр байгуулж байна.
Хөдөлмөр эрхлэлт & Халамж: Ажилд зуучлах үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон харьяа 9 дүүргийн газар, хэлтсүүд үзүүлж байна. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах боломжтой.

Хүүхэд хамгаалал & Хөгжил: Хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, зуслангуудын талаар мэдээлэл өгөхөөс гадна Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2026 оны 8, 9 дүгээр ээлжийн бүртгэлийг газар дээр нь хийж байна.

ХАБЭА & Эрүүл мэнд: Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

May be an image of one or more people and text

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих: Хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сэргээн засах үйлчилгээ, протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө өгөх, захиалга авах үйлчилгээг нэг дор төвлөрүүллээ.

Үзэсгэлэн худалдаа: Ахмад настны Үндэсний төвийн ахмадуудын маань гар урлалын бүтээлүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Өдөрлөгийн үеэр салбарын судалгаа, ҮАМАТ, мэргэжлийн ур чадвар олгох сургалтын бодит үр дүн, хамтын ажиллагааны ололтуудыг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж байна. Та бүхнийг Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, өөрт хэрэгцээтэй мэдээлэл, үйлчилгээгээ шуурхай авахыг урьж байна.

May be an image of one or more people, people studying and text

No photo description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна